Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

 Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР болно

үнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал ӨНӨӨДӨР /2020.04.06/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан: Гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гаргалаа. Миний бие өнөөдрөөс эхлээд улстөрөөс ангид байж хариуцлагаа хүлээнэ. Болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хэлэх цаг хугацаа өнөөдөр биш. Хэзээ нэгэн цагт цээжээ онгойтол ярих өдөр ирэх бизээ. Цаг хугацаа бүх юмны хэмжүүр болох байхаа. Өөрийгөө өмгөөлөх, тайлбар тавих сэтгэл алга. Өнөөдөр хэлэх ганцхан үг минь УУЧЛААРАЙ гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад олгосон хэрэгт буруутгагдсан билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.