Тусгай үүргийн онгоцоор ирсэн Аса аварга тусгаарлах газрыг голж, эмх замбараагүй байдал үүсгэжээ

 Тусгай үүргийн онгоцоор ирсэн Аса аварга тусгаарлах газрыг голж, эмх замбараагүй байдал үүсгэжээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15.50 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан. Уг онгоцоор нийт 266 зорчигч ирсэний дотор Асашёорюү аварга Д.Дагвадорж багтан иржээ. Гэвч тэрбээр ирсэн даруйдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж буй албан хаагч, хамгаалагчдад хүндрэл учруулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Асашёорюү тусгаарласан газрыг голж, “Би тэнд байрлах ёстой, тусгай машинаар явна” гэхчлэн хамгаалалтынханд хүндрэл учруулсан гэнэ. Улмаар машинд суулгатал машинаасаа бууж, өөр машинд суух зэрэг УОК-ынхны гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхгүй, албан хаагчдын хүнд байдалд оруулсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. 

Энэ бол онцгой буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үе. Ийм үед хэн ч бай УОК-ын гаргасан шийдвэр, дүрэм журмыг дагаж мөрдөх учиртай. Гэтэл ард түмэндээ аварга хэмээн хүндлэгддэг Асашёорюү Д.Дагвадорж халдвар хамгааллын дэглэм зөрчиж, нэлээн тавьтаргүй аашилсан нь олны дургүйг ихээхэн хүргээд авсан гэнэ. 

харин дагвардорж энэ асуудалд дараах тайлбарыг хийжээ.

Би карантинаа барина! Харин нэг асуудал бн! ХӨСҮТ-ийг ч голсон зүйл бхгүй! Улаан бурхны үед аппарат болон агаар шүүгч тусламж өгч байсан!Би хэвтрээ голох тм хүн биш! Асуудал юундаа бсн бэ гэвэл Японд байсан бид нарыг Токиогийн өнөөдрийн нислэгт бусад улсаас амжиж ирсэн 57 хүнтэй цугтаа баймааргүй бнаа гэж хэлсэн! Хүнд хэцүү үе дэлхий тэр чигээрээ хэцүү бгаа энэ үед ийм өндөр эрсдэл үүрүүлхийг гэр бүлдээ хүсэхгүй! Хэн ч хүсэхгүй ! Асуудал энэ! Бусдыгаа муухай харагдуулж магад үнэн бодит зүйл нь энэ ойлгоно биз!

Холбоотой мэдээ

1 Comment

  • Болохгүй шүү.. Дэлхийн хэмжээний хүн дэлхийд л байна шүү.. Ангийн овгор пацаан зангаа орхи.. 5-р ангийн атаман баньд шиг л байна..

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн