Ө.Энхтүвшин: Токиогоос маш өндөр эрсдэлтэй иргэд ирлээ

 Ө.Энхтүвшин: Токиогоос маш өндөр эрсдэлтэй иргэд ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр 266 зорчигч ирсэн бол нисэх багийн долоон гишүүн  эх орондоо буулаа. Тэд бүгд тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд байрлах юм. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Токиогоос ирж байгаа иргэд шинжилгээ хийгдээгүй, маш өндөр эрсдэлтэй иргэд ирж байна. Энэ нислэгээр АНУ-аас иргэд дамжиж ирж байгаа. Тиймээс онцгой анхаарал татаж байна. Өвчний өндөр халдвартай орноос ирсэн иргэдийг яаралтай ХӨСҮТ-үү шилжүүлнэ. Бусад иргэдийн гурав хоногийн дараагаас шинжилгээ авна. Бид нэг нэгээр нь байрлуулах зохион байгуулалт хийж байгаа. Гэхдээ мэдээж зайлшгүй дэргэд нь асран хамгаалагч байх шаардлагатай болон гэр бүлээрээ байх шаардлагатай иргэдийг хамтад нь тусгаарлана. Бүх зүйл хяналтад байна.” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн