УОК: Дөнгөж сая буусан онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрч байна

 УОК: Дөнгөж сая буусан онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрч байна

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр 266 зорчигч ирсэн бол нисэх багийн долоон гишүүн яг одоо бууж байна. Бүгдийг тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд байлгана.

Тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад 126 албан хаагч оролцож байна. Цагдаа, онцгой, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн сувилал, зочид буудлаар үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна гэдэг мэдээллийг албаныхан өглөө.

“Говь хангай” амралтын газарт тусгаарлагдсан хүмүүс төлбөрөө төлөхгүй, улс даах ёстой гэсэн шаардлага тавьсан байна. Тиймээс нэрс гаргажээ.

УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Одоо асуудлыг баримттай ярина. Баянхангай гэдэг амралтад буусан хүмүүс байна. 13 хүн төлбөрөө хийхгүй, улс хариуцна гээд сууж байгаа. Тэдний нэрсийг гаргасан. Яг одоо энэ мөчид онгоцны арын хаалгаар сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг буулгаж байна. ХӨСҮТ-ийнхэн ирээд аваад явна” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн