МҮЭ-ийн холбоо зочид буудалдаа гаднаас ирсэн иргэдийг хүлээн авлаа

 МҮЭ-ийн холбоо зочид буудалдаа гаднаас ирсэн иргэдийг хүлээн авлаа

Дэлхий нийтийг хамраад буй Covid 19 вирусын цар тахлын үед Монгол улсын иргэдээ хамгаалах ажлын хүрээнд БНСУ, Япон зэрэг улсаас иргэдээ татаж байгаа билээ.


МҮЭ-ийн холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд гадаад улсаас тусгай нислэгээр ирж буй иргэдээ тусгаарлах байрны хэрэгцээ шаардлагад үндэслэн өөрийн эзэмшлийн 100 ор бүхий “Альфа” зочид буудал, “Сонгино ” амралтыг санал болгоод байна. БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн зарим иргэдийг “Альфа” зочид буудалд байршуулсан талаарх мэдээллийг тодруулахад,


“-Өчигдөр БНСУ-аас Тусгай үүргийн нислэгээр ирсэн 40 том хүн, 2 хүүхдийг 40 өрөөнд тус бүр тусгаарлаад байна. Зочид буудлын зүгээс хоол, цэвэрлэгээ, үйлчилгээнд анхаарч байна. Хоёр эмч, Улсын онцгой комиссын 1, тогооч болон үйлчилгээний 6 ажилтнууд одоогоор ажиллаж байна. СБД-ийн цагдаагийн ажилтнууд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна” хэмээн тус зочид буудлын захирал Н.Энхманлай мэдээлэл өглөө.

“Сонгино” амралтыг нөөцөд байлгахаа УОК-оос мэдэгджээ.


МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд Ажил олгогч нартайгаа хамтран урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн