Covid-19: Нэг сая гаруй хүн халдвар авч, 52 мянга 977 хүн нас бараад байна

 Covid-19: Нэг сая гаруй хүн халдвар авч,  52 мянга 977 хүн нас бараад байна

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт дэлхийн 204 улс, Diamond Princess аяллын хөлөг онгоц, Холланд Америка компанийн MS Zaandam гатлага онгоцонд бүртгэгдэж, 1 сая 13 мянга 748 хүн өвчилж, 212 мянга 15 хүн эдгэж, 52 мянга 977 хүн хорвоог орхиод байна.

Коронавирусийн бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ, Итали, Испани Герман улс эхэнд бичигдэж байна. Өнгөрсөн шөнө АНУ-д 28969 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 243 мянга 972 болж, 5888 хүн хорвоог орхижээ.  Герман улсад өнгөрсөн шөнө 6813 хүн шинээр халдвартай болох нь тогтоогдсоноор нийт тохиолдол 84 мянга 794 болж, БНХАУ-ын урд бичигдэх болов. Тус улсад нийт 1107 хүн амиа алдаж, 22 мянга 440 хүн эдгээд байна.

ОХУ-д өчигдөр шинээр 771 хүн бүртгэгдэж, нийт тохиолдол 3548-д хүрч, 6 хүн хорвоог орхижээ. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах болсноо зарлав.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн