Хөл хорионы ачаар хэдэн зуун мянган яст мэлхий өндөглөжээ

 Хөл хорионы ачаар хэдэн зуун мянган яст мэлхий өндөглөжээ

Коронавирусийн цар тахал дэлхийн олон оронд хөл хорио тогтоох шалтгаан болж, хүмүүс гэрээсээ гадуур явах нь багассан нь байгальд олон эерэг өөрчлөлт авчирч буй билээ.

Энэтхэгийн зүүн хэсгийн Одиша эргийн ойролцоо маш олон жилийн турш үзэгдээгүй сонин үйл явдал болжээ. Сүүлийн үед хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаа, бохирдлоос болж хүндхэн нөхцөлд амьдрах болсон далайн яст мэлхийнүүд хэнээс ч айлгүйгээр эрэг дээр өндөглөсөн байна. Хэдхэн өдрийн дотор хэдэн зуун мянган Ридлигийн чидун далайн яст мэлхий Рүшикуля эрэг дээр гарч ирэн үүр засч, өндөглөцгөөжээ. Аялал жуулчлал, загас агнуургүй энэ үед өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад яст мэлхийнүүд айх айдасгүй, аюулгүй нөхцөлд өндөглөсөн байна.

Өмнө нь ийнхүү яст мэлхий өндөглөхийг харахаар олон мянган жуулчид цуглардаг нь яст мэлхийнүүдэд таагүй, айдастай орчин бүрдүүлдэг байжээ. Тэр байтугай нутгийн зарим иргэд яст мэлхийн өндгийг хулгайлан зах дээр зарах тохиолдол ч байдаг аж.  2019 онд л гэхэд Рүшикуля арал дээр нэг ч яст мэлхий ирээгүй гэнэ.

Үүнээс өмнөхөн ижилхэн үйл явдал Гахирмата эрэгт болсон бөгөөд эрх баригчдын тоолсноор яст мэлхийнүүд нийт 60 сая орчим өндөг гаргасан гэнэ.

Эх сурвалж: FUN-OWL.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн