Covid-19: ОХУ-д нэг хоногт 771 шинэ тохиолдол бүртгэгдлээ

 Covid-19: ОХУ-д нэг хоногт 771 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ОХУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо хоногт 771-ээр нэмэгдэж, тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3,548 боллоо. Ингэснээр гуравдугаар сарын 2-ны өдөр анхны халдвар бүртгэгдсэнээс хойшхи нэг хоногт хамгийн их халдвар бүртгэгдсэн өдөр болж байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын улмаас нэмж зургаан хүн нас барснаар нийт нас баралт 30 болж нэмэгдэв.  Харин эдгэрсэн хүний тоо 235 болжээ. Халдвар авсан хүмүүсийн 2,475 нь Москва хотод бүртгэгджээ.

Тус улсын эрх баригчид халдварын тархалтыг хянахын тулд даваа гаригаас эхлэн Москва хотын оршин суугчдыг хөл хорионд оруулж, ажлын өдрүүдийг бүх нийтийн амралтын өдөртэй адил бодож нөхөн олговор өгөхөөр болсон билээ.

Эх сурвалж: RT

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн