​Шеньжен хот нохой, муурын махыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон Хятадын анхны хот боллоо

 ​Шеньжен хот нохой, муурын махыг хүнсэнд хэрэглэхийг хориглосон Хятадын анхны хот боллоо

БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжен хотын захиргаа лхагва гаригт зэрлэг ан амьтныг хүнсний хэрэгцээнд хэрэглэхийг хориглосон тус улсын анхны хот боллоо.

Шэньжэнь хотын ард түмний их хурлаас баталсан “Шэньжений эдийн засгийн бүсэд зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай хууль” ирэх тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Уг хуулиар зэрлэг ан амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглоод зогсохгүй нохой, муур, могой, гүрвэл, мэлхий зэрэг төрөл бүрийн хэвлээр явагч, сарьсан багваахай тэргүүтэй амьтдыг хүнсний зориулалтаар үржүүлэх, худалдаалах, зэрлэг амьтдыг уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухааны судалгаа, үзүүлэн болгох зорилгоор агнахыг хориглосон байна.

Харин уг хуулиар гахай, тахиа, үхэр, хонь, адгуу, илжиг, туулай, нугас, тагтаа, бөднө шувуу зэрэг хүнсний хэрэгцээнд түгээмэл хэрэглэгддэг амьтдыг хориглохгүй аж. Гэсэн ч “Шэньжений эдийн засгийн бүсэд зэрлэг амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай хууль”-ийн хүрээнд “H1N1”, “H5N1”, гахайн ханиад зэрэг амьтнаас-хүнд халдварлах зоонозын гаралтай халдварт өвчин үүсгэгч эдгээр амьтдыг зөвшөөрөлгүй нядлах, махалж болон амьдаар нь худалдаалахыг хориглож байгаа бөгөөд хууль зөрчигчдийг 150000 юань хүртэлх мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авахаар зохицуулагджээ.

Шэньжэнь хотын захиргааны зүгээс зэрлэг ан амьтдыг хүнсэнд хэрэглэхийг хориглох энэхүү шийдвэрийг зөвхөн “COVID-19” цар тахлын улмаас бий болсон иргэдийн шаардлагаас илүүтэй хүн төрөлхтний соёл, зохистой байдлын суурь зарчмын дагуу гаргах болсныг онцлон тэмдэглэсэн юм. БНХАУ-тай ижил соёлтой, тус улсын засаг захиргааны нэгжид хамаарах Хонконг болон Тайвань зэрэг бүс нутгуудад нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг бусад амьтадтай харьцуулахад хүнтэй хамгийн ойр, зарим тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнээс өөрцгүй байдаг гэх шалтгаанаар хүнсэнд хэрэглэхийг хориглох хууль үйлчилдэг.

Эх сурвалж: Vegnews

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн