SOS: Завхан: Өсвөр насны хүүхэд өөрийгөө боомилж амь насаа хохироожээ

 SOS: Завхан:  Өсвөр насны хүүхэд өөрийгөө боомилж амь насаа хохироожээ

Завхан аймгийн Баян-Хайрхан суманд өсвөр насны малчин хүү өөрийнхөө амь насыг хохироосон хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баян-Хайрхан сумын Асгат багийн нутагт хаваржиж байсан айлын 15 настай хүүхэд малын хашааны хөндлөн төмрөөс хоолойгоо боомилж нас барсан байсныг саахалт айлын хүн харж, цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Урьдчилсан дүгнэлтээр талийгаачийн үхэл гаднын ямар нэг нөлөөгүй болох нь тогтоогдоод байгаа ба хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн