Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш монголд ирнэ

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш монголд ирнэ

Монгол Улсын иргэдийг Япон улсаас татан авах тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:05 цагаас Улаанбаатар-Наритагийн чиглэлд ниссэн билээ. Улмаар орон нутгийн цагаар 19:00 цагт Токио хотод газардах бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 08:30 цагт Нарита-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ.

Энэхүү нислэгээр нийт 255 монгол иргэн ирж байгаа ба эдгээр иргэдийн дотор Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтжээ. Дээрх агаарын хөлөг төлөвлөгөө ёсоор маргааш өдрийн 13:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах бөгөөд нислэгийн үеэр иргэдээс асуумж асууж, тандалт судалгаа явуулах юм. Улмаар Токиогоос ирсэн иргэдийг онцгой комиссын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлаж, эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн