ДЭМБ: ойрын үeд нэг сая хүн халдвар авч 50 мянган хүн нас барж магадгүй

 ДЭМБ: ойрын үeд нэг сая хүн халдвар авч 50 мянган хүн нас барж магадгүй

Коронавирус дэлхий даяар 900 мянга гаруй хүнд халдварлаж, 45 мянга гаруй хүнийг нас барж, тархалт хурдацтай нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж байна” хэмээн ДЭМБ-аас өчигдөр /2020.04.01/ мэдэгдсэн байна.

Энэ үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд “COVID-19” халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж, бараг дэлхийн бүх улсад бүртгэгдлээ. Түүнчлэн халдварын улмаас нас барсан хүний тоо сүүлийн долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн. Халдвар авсан хүний тоо ойрын өдрүүдэд нэг саяд, нас баралт 50 мянгад хүрэх төлөвтэй байна” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн