ЭМЯ: Дархан,Сэлэнгэ аймагт хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн

 ЭМЯ: Дархан,Сэлэнгэ аймагт хоёр сэжигтэй тохиолдол илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллийг өгч байна. Өнөөдрийн байдлаар монгол улсад коронавирусийн 14 -н батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байгаа бол Дархан-Уул болон сэлэнгэ аймагт тус бүр нэг иргэн тусгаарлагдсан байна. Дархан-Уул аймагт сэжигтэй иргэний хувьд ОХУ-ын аас ирсэн оюутан байгаа юм. Харин Сэлэнгэ аймагт байгаа иргэний хувьд Энэтхэгт очоод Туркээр дамжиж ирсэн иргэн байгаа гэнэ. Одоогоор эдгээр хоёр хүний шинжилгээний хариу гараагүй байна. Эдгээр иргэдийн хувьд бүгд тусгаарлалтын дүрэм журмын дагуу тусгаарлагдаж байгаад гарсны дараа сэжиг илэрсэн гэдгийг хэлж байна. Харин Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэний ойрын хавьталын 7-н иргэнийг мөн тусгаарлаж ажиглалтад авсан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн