Орос улсад коронавирусийн оношлогооны өндөр нарийвчлалтай илрүүлэгчийг бүтээжээ

 Орос улсад коронавирусийн оношлогооны өндөр нарийвчлалтай илрүүлэгчийг бүтээжээ

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Хүний сайн сайхан байдлыг хянах Холбооны албаны Эпидемиологийн төв судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн оношилгооны шинэ өндөр нарийвчлалтай илрүүлэгчийг боловсруулсан тухай Роспотребнадзор-ын албан ёсны вебсайт дээр мэдээлжээ.

«Оношлогооны иж бүрдэл төхөөрөмж нь эмнэлзүйн туршилтыг амжилттай давж, ОХУ-д ашиглаж болно хэмээн 3-р сарын 25-ны өдөр бүртгэгдсэн (Эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ №РЗН 2014/1987).

Шинэ илрүүлэгч нь орчин үеийн бүх шаардлагыг хангаж байгаа бөгөөд нэг удаагийн судалгаагаар зөвхөн SARS-CoV-2-оос гадна түүнтэй төстэй бусад вирус, түүний дотор MERS-Cov (Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж) вирусээс түүнийг ялгах боломжийг олгоно. Тиймээс коронавирусийг андууран тодорхойлохгүй.

Үүнээс өмнө коронавирусийг оношлох маш мэдрэмтгий шинэ туршилтын системийг Новосибирск хотод бүртгүүлсэн байдаг. Роспотребнадзорын дарга Анна Попова 2.5 цагийн дотор шинжилгээний үр дүнг мэдээлэх чадвартай учир үзлэгийг ихээхэн хялбаршуулах шинэ туршилтын системийг баасан гарагт бүртгүүлнэ гэж ярьж байсан. Энэхүү шинэ илрүүлэгч нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсон хүмүүсийг, ялангуяа эмч нарыг танин илрүүлэхэд тусална.

Эх сурвалж: ria.ru

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн