Зөвхөн төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон байгууллагын ажилчдад 200 мянган төгрөг олгоно

 Зөвхөн төрийн шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон байгууллагын ажилчдад 200 мянган төгрөг олгоно

VID-19-ын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгоно гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт /2020.03.27/ мэдээлсэн. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ энэ талаар тодотголоо.

Тодруулбал, төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж буй байгууллагуудад ажилчдын тоогоор 200 мянган төгрөг олгоно. Түүнээс биш бүх компанид олгохгүй. Энэ санхүүжилтийг ажилгүйдлийн сангаас олгоно гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн