Шуурхай: Зүүнхараад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

 Шуурхай: Зүүнхараад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Сэлэнгэ аймгийн зүүнхараа хотод коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тухай мэдээллийг эх сурвалж өгч байна.Дөнгөж сая Сэлэнгэ аймгаас мэргэжлийн эмч нарын баг Зүүнхараад очсон байна.Албан бус эх сурвалжын мэдээлж байгаагаар тус иргэн нь Би багш тэмцээнд түрүүлсэн шагналын мөнгөөрөө гэр бүлийн хүнээ Энэтхэгт эмчлүүлээд туркээр дамжин ирсэн хүн байна Мэдээллийг тодруулж байна.

Нэмэлт мэдээлэл:

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод коронавирусийн сэжигтэй байж болзошгүй иргэнийг тус хотын төмөр замын эмнэлэгт тусгаарлаж шинжилгээ хийлгэхээр сорьцыг нь Улаанбаатар хот руу явуулсан байна. Тус иргэний хувьд Энэтхэгээс Туркээр дамжиж ирсэн өдрөө өндөржүүлсэн бэлэн байдлын журмын дагуу 21 хоног тусгаарлагдаад саяхан гэртээ харьсан байна. Гэвч үүний дараа шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандаж дахин тусгаарлагдсан гэдгийг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн