ШУУРХАЙ ШТАБ: Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд тусгай наалт наана

 ШУУРХАЙ ШТАБ: Гэрээр тусгаарлагдсан иргэдийн хаалганд тусгай наалт наана

лсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.04.01/ ээлжит мэдээллээ хийлээ.


ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийт 1075 хүн тусгаарлах байрнаас гарч, 616 хүн гэрээр хяналтад байна. Гэрээр хяналтад байгаа хүмүүст цагдаагийн байгууллага, хороо сумдын захиргаанаас хяналт тавьж байгаа. Тусгаарлах байрнаас гарсан хүн гэртээ харихдаа аль болох хувийн тээврээр зорчих зөвлөмж өгч байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээж авахаар томоохон зочид буудлуудтай ярилцсан боловч зарим буудлууд татгалзсан байна” гэв.

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр  “МИАТ компаниас нийт долоон удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн байна. Бүх нислэгийн үеэр мэргэжлийн хяналтын болон эрүүл мэндийн байгууллагынхан хамтран ажилласан. Онцгой комиссын шийдвэрээр сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тээвэрлэхээс татгалзаж байгаа. Нислэг бүрийн дараа агаарын хөлгийг бүрэн ариутгалд оруулж байгаа. Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёр талын зорчигчтой Япон болон БНСУ руу нислэг хийгдэхээр төлөвлөгдсөн. Мөн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх ачааны нислэгүүд үйлдэхээр төлөвлөсөн байна” гэлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Сөүл, Токио хотуудаас иргэдээ татан авах ажиллагаа явагдаж байна. Токиогоос 255 Сөүл хотоос 460 гаруй иргэн ирэхээр тасалбар баталгаажсан байна. БНСУ нь хууль тогтоомжоо өөрчилж, гадаад дотоодоос ирж байгаа бүх иргэдийг 14 хоног тусгаарлахаар болсон байгаа. Тиймээс манай улсаас богино хугацаагаар явж байгаа бол БНСУ-д зорчиход хил дээр асуудал үүсэх магадлалтай байгаа. Тус улсад зайлшгүй шаардлагаар зорчиж байгаагаа нотлох баримттай очихыг сануулж байна.

Токио хот руу явж байгаа нислэгийн хувьд нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай гэдгийг хэлье. Хэрэв Япон улс руу явах онгоцны хуваарь наашилбал Сөүл рүү нисэх онгоцны хуваарь мөн нэг хоногоор хойшилно” гэсэн юм. 

ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллага нь хүлээсэн үүргийнхээ дагуу олон талын судалгаа явуулж байна. Манай улсын иргэд гаднаас ирээд тусгаарлагдах хугацаагаа чанд сахимаар байна. Гэртээ тусгаарлагдах ёстой иргэдээс 14 иргэн гэртээ архидан согтуурч, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн байна. Энэ бол маш их аюул юм. Тусгаарлах байрнаас гараад дүрэм зөрчсөн иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. Өнөөдөр Улаанбаатар хотод 624 газарт хяналт тавигдаж байна. Тусгаарлалтад байх иргэдийн хаалган дээр наалт нааж, нийтийн эрх ашгаа хамгаалах шаардлагатай байна” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн