Монголчууд Гөрөөсний цус,Тарвагны хүн мах,бөөр зэргийг түүхийгээр нь идэж ууж хэрэглэхээ зогсоох хэрэгтэй

 Монголчууд Гөрөөсний цус,Тарвагны хүн мах,бөөр зэргийг түүхийгээр нь идэж ууж хэрэглэхээ зогсоох хэрэгтэй

Дэлхий дахинд халдварлаж хүн төрлөхтөн тахалд нэрвэгдээд байгаа шинэ төрлийн коронавирус нь амьтнаас хүнд халдварладаг болох нь тодорхой болсон. Одоогоор коронавирусийг Сарьсан Багваахайнаас хүнд халдварласан байж болзошгүй гэж судлаачид тогтоогоод байгаа төдийгүй магадлал 96,9% хувь гэж тогтоосон.Тэгвэл eр нь амьтны цуснаас хүнд 10 төрлийн вирус халдварлах магдлалтай гэсэн судалгаа гарчээ.

Монголчуудын хувьд бас нэгэн ёс бус улмжлал нь гөрөөсний халуун цус уух тохиолдол байдаг. Мөн тарвагны хүн мах,бөөр зэргийг элдэв өвчин эмгэгт сайн гэх мэтээр түүхийгээр нь хэрэглэдэг. Үүнээс ч бас вирус халдварлах магадлалтай тул иргэд сэрэмжтэй байж ийм зүйлээс татгалзахыг онцгойлон анхааруулж байна.Eр нь аливаа амьтны эд эрхтэнг түүхийгээр хүнсэнд хэрэглэхийг хатуу хориглох ёстой гэж эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн