Өнгөрсөн шөнө хоёр автомашин шатжээ

 Өнгөрсөн шөнө хоёр автомашин шатжээ

Нийслэлийн Багануур дүүргийн тавдугаар хороо, Нарийны 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн “Приус-30” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хэргийн газарт ажиллаж автомашины галыг унтраасан байна. Мөн өдөр  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Орон сууц багийн 43 дугаар байрны урд иргэн Б-ийн “Хонда инсайт” загварын суудлын автомашин шатаж аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж галыг унтрааж аюулгүй болгожээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн