ЭМЯ: Тусгаарлах байранд байгаа иргэд эмчийн өөдөөс талх шидэж, хоорондоо зодолджээ

 ЭМЯ: Тусгаарлах байранд байгаа иргэд  эмчийн өөдөөс талх шидэж, хоорондоо зодолджээ

Шинэ төрлийн коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр ээлжит мэдээллийг өгч байна. Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлах байранд байна. Мөн эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн хэвтүүлсэн байна. Өнөөдөр монгол улсын хэмжээнд 94070 жирэмсэн эмэгтэй 13789 60 наснаас дээш хүмүүс эмнэлэгийн тусламж үйлчилгээг авч ажиллаж байна. Өнөөдөр тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй гэмтэл авсан 7 хүн, даралт ихсэх өвчтэй хэд хэдэн иргэд байгаа юм. Гэтэл иргэдээс гомдол ирж байна. Гомдол нь өрөө жижигхэн байна. Хоол амтгүй байна гэсэн гомдол гаргасан Эмчийн өөдөөс вариантай талхаа шидсэн. өрөөгөө томруулж дасгал хөдөлгөөн хиймээр байна гэж уйлсан. Хоорондоо хэрэлдээд зодолдсон байна. Эмчийнхээ өөдөөс талх шидээд уйлсан ч тохиолдол гарчээ. Тиймээс цаашид гаднаас ирэх иргэд тусгаарлах байрны дүрэм журмыг мөрдөхгүй бол ирэх шаардлаггүй гэж эрүүл мэндийн яамнаас хатуухан анхаарууллаа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн