Сүхбаатарын талбайн урд хэсгийг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулна

 Сүхбаатарын талбайн урд хэсгийг 3.2 тэрбум төгрөгөөр тохижуулна

Нийслэлийн, Хэвлэл мэдээллийн төвд Хот тохижилтын газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар мэдээлэл хийлээ. 

Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах зураг төслийн уралдаанд шалгарсан бүтээлээр цэцэрлэгийн ажлыг эхлэхэд бэлэн болсон гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхбаатар хэллээ.

Цэцэрлэгт хүрээлэнд 85 метрийн урт, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур, задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар төлөвлөгөө гаргажээ. Бүтээн байгуулалтын ажилд 3.2 тэрбум төгрөг зарцуулах аж. 

Усан оргилуур, задгай талбай тохижуулах ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлж, зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ

1 Comment

  • урд нь тарьсан тус бүр нь 400000 төгрөгний модоо хадгалж үлдээнэ гэж найдаж байна.

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн