Нууц зоорьтой мөрийтэй тоглоомын газар илрүүлж, 7 хүн саатууллаа

 Нууц зоорьтой мөрийтэй тоглоомын газар илрүүлж, 7 хүн саатууллаа

Чингэлтэй дүүргийн прокурорын газар болон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газар хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн зарим хороодоор гэнэтийн шалгалт хийжээ. Энэхүү шалгалтын үеэр,  Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах “Жүр үр” компанийн төв байрны залгаа, найман айлын орон сууцанд нэр бүхий долоон иргэн мөрийтэй тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлж саатууллаа.

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Т.Оргил-Очир “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 зүйлд заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн мэдээллийг аваад Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн прокурорын хяналтын дор хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна” гэлээ.

Дээрх иргэдийг саатуулсан тус байрыг тусгай зориулалтаар тохижуулсан байсан ба шалгалтын явцад хивсэн доороо нууц зоорь хийж, гадна орчныг хянах камерын систем суурилуулсан байсан нь тогтоогджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн