Монголын ард түмнээс хандивласан 30 мянган хонь-ийг БНХАУ-ын тал амьдаар нь авах хүсэлтээ уламжилжээ

 Монголын ард түмнээс хандивласан 30 мянган хонь-ийг БНХАУ-ын тал амьдаар нь авах хүсэлтээ уламжилжээ

БНХАУ-д коронавирусийн халдвар газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн.

Тэгвэл Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивлаж байгаа “30 мянган толгой хонь” цуглуулахад ямар зохион байгуулалт хийж, хэрхэн эздэдээ очих талаар өгүүлэх баримтат киног манай улсын ТВ2 телевиз болон БНХАУ-ын ССTV /China Center television/ хамтран бүтээж байгаа талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл Монголын ард түмнээс хандивлаж байгаа 30 мянган толгой хонийг БНХАУ-ын тал “амьдаар авах хүсэлтэй” буйгаа уламжилсан байна. Иймд манай Гадаад харилцааны яам болоод Мал эмнэлгийн үржилийн газар тус асуудал дээр ажиллаж байгаа талаар бидэнд эх сурвалж мэдээллээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн