Б.Гүнбилэг: Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар МАН-аас нэр дэвших эрхгүй

 Б.Гүнбилэг: Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар МАН-аас нэр дэвших эрхгүй

МАН-ын гишүүн, хуульч, доктор Б. Гүнбилэг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц. Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Х. Нямбаатар нарыг МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд өнөөдөр ханджээ.

Тэрээр өргөдөлдөө “Х.Нямбаатар нь 2018 оны 6 сарын 7-нд Өгөөдэй Ази компанийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гарын гэрээнд оролцож, өөрийн гарын үсгээ зуржээ. УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй хүн нь иргэдийн итгэлийг авсан байх ёстой. МАН-ын дүрэмд заасныг Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-аас зээл авахад оролцож зөрчиж байсан байна. Намын дүрэмд заасны дагуу ХЕХ Х.Нямбаатарын талаар хэлэлцэж, шаардлагатай арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

91042590_643894803060081_2497113854413111296_n.jpg
91365718_539746710022713_7186789473844199424_n.jpg

Мөн “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар хүрсэн мэдээллүүд нь МАН-ын нэр хүндийг унагаж байгаа тул УИХ-ын сонгуульд манай намаас нэр дэвших ёс зүйгүй бөгөөд ёс суртахууны эрхгүй. МАН энэ хүнд улс төрийн дэмжлэг үзүүлбэл МАН-ын дүрмийг зөрчих тул Хяналтын ерөнхий хороонд энэхүү асуудлыг хүргэж байна” гэсэн байна. Тэрээр өргөдөлдөө Жастын Батхүү, FATF-ийн саарал жагсаалт, хөөн хэлэлцэх хугацаа, сэтгүүлчдийг тагнасан гэх асуудал зэргийг дурджээ.

91592786_2646454132131846_2913650545967235072_n.jpg
91003314_1873384116128357_921183365875367936_n.jpg
91129220_531655931089617_2725867983011315712_n.jpg

Хуульч Б.Гүнбилэг нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүн юм

Эх сурвалж:time.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн