Өмнөд Солонгос 14 сая өрхөд бэлэн мөнгө олгоно

 Өмнөд Солонгос 14 сая өрхөд бэлэн мөнгө олгоно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин шинэ коронавирусын нөлөөнөөс үүссэн эдийн засгийн хямралыг  арилгахын тулд өрхүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор болсноо зарлажээ.

Тус улсын Засгийн газар төсөвтөө тодотгол хийж, чинээлэг бүлэг буюу нийт өрхийн 30 хувийг бүрдүүлдэг өрхүүдээс бусад өрхүүдэд дээрх мөнгөн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Төсвийн тодотголыг ирэх сард парламентаар хэлэлцүүлэн батлах гэнэ.

Энэхүү нэг удаагийн мөнгөн тусламжид өрхийн орлого нь 12 сая воноос доош орлоготой өрхүүд хамрагдах юм байна. Энэ шалгуураар бол 14 сая  өрхийн 35 сая хүн дээрх бэлэн мөнгийг хүртэнэ гэсэн тооцоо гарчээ. Гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч олгох мөнгөний хэмжээ өөр өөр байх ба тухайлбал дөрвөн ам бүлтэй айл нэг удаа нэг сая воны бэлэн мөнгө хүртэх юм байна. Тус улсын Засгийн газар коронавирустэй тэмцэх зорилгоор 11 их наяд воны санг бүрдүүлээд байгаа юм.

Эх усрвалж: KOREA TIMES

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн