ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ‘СТРАТО’ ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох шаардлагыг гардууллаа

 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ‘СТРАТО’ ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох шаардлагыг гардууллаа

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ‘СТРАТО’ ХХК-ийн хууль бус үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулж, шаардлага гардууллаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Цогтцэций сумын Билгэх багийн засаг дарга Х.Шархүү, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх нар болон ‘Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга’ ТББ, ‘Хил хязгааргүй алхам’ ТББ-ын удирдлагууд хамтран ажиллаж, ‘СТРАТО’ ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоох шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт уг шаардлагыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардуулж, УУХҮЯ-нд хүргүүлсэн. Өнөөдөр үдээс өмнө Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд уг шаардлагыг гардуулсан бол үдээс хойш ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт хийж, ‘СТРАТО’ ХХК-ийн хууль бус үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулан, шаардлага гардууллаа. Хамгийн гол нь цаг алдахгүй, иргэдийг нэмж хохироохгүй, хууль бус үйлдлээ үргэлжлүүлэх боломжийг “Страто” ХХК-д олгохгүй байхыг хүсэв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хууль зөрчсөн асуудлыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.

Энэ талаар ‘Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга’ ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр ‘Цаашид байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх асуудлаар үргэлжлүүлэн хатуу тэмцэх болно. Цар тахлаас ч илүү хор хохирол учруулж буй хариуцлагагүй уул уурхайтай бүх нийтээрээ тэмцэхийг дахин уриалж байна’ хэмээсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн