Коронавирусийн нөлөөгөөр озоны давхарга нөхөгдөж байна

 Коронавирусийн нөлөөгөөр озоны давхарга нөхөгдөж байна

Сүүлийн үеийн судалгаагаар озоны давхарга бүрэн нөхөгдөх шатандаа орсон болохыг эрдэмтэд тогтоожээ. 

Шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлд дурдсанаар сүүлийн хэдэн сарын хугацаанд дэлхий даяар болж буй үйл явдал үүнд холбоотой ажээ. Тэр бол мэдээж коронавирус юм. 

Дэлхийд хамгийн том бохирдуулагч орнууд болох Хятад, Энэтхэг, АНУ, Европын орнууд тэр чигтээ хөл хорионд орсны нөлөөгөөр бараг ихэнх үйлдвэрлэл зогсоод байгаа билээ. Ингэснээр дэлхийн даяар агаарын бохирдол 60-65 хувиар буурсан бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Мөн агаарын тээвэр эрс багассан учраас онгоцны шаталтад хөдөлгүүрийн агаарын чанарт үзүүлэх нөлөө огцом буурчээ.

Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэн, дэлхийн агаар мандлын судлаач Антара Банержий энэ талаар “Антарктидийн агаар мандал эрчимтэй эрүүлжиж байна. Тэнд озоны хамгийн том цоорхой байдаг бөгөөд тэр цоорхой урьд хожид байгаагүйгээр жижгэрсэн. 20-р зууны сүүлээр агаарын бохирдол хэт ихэссэн учраас тус хэсэгт хойд Америктай тэнцэхүйц хэмжээний нүх үүсээд байсан юм. Харин одоо тэр нүх 2 дахин багассан үзүүлэлттэй байна.

Сүүлийн жилүүдэд барууны орнуудаас гарч буй хүлэмжийн хий буурсан ч Ази, тэр дундаа Энэтхэг, Хятад зэрэг орнуудаас гарч буй хий нэмэгдсэн юм. Үүнээс болоод озоны цоорхой төдийлөн төлжиж чадахгүй байсан юм. Харин 2020 оны эхний байдлаар тэдгээр орнуудаас гарах агаарын бохирдол эрс буурсны нөлөөгөөр озоны цоорхой бүрэн төлжих боломжтой боллоо” гэж хэлжээ. 

Мэдээж хэрэг нөхцөл байдал энэ чигээрээ удаан үргэлжлэхгүй ч хүн төрөлхтөн нэг чигт хөдөлж чадвал байгаль дэлхийгээ аврах бүрэн боломжтой гэдгийг эндээс харлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн