Иркутск хотод коронавирусийн халдвар бүртгэгдэв

 Иркутск хотод коронавирусийн халдвар бүртгэгдэв

ОХУ-ын Эрхүү хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус бүс нутгийн засаг захиргааны эх сурвалжаас ишлэн РИА-Новости агентлаг/2020.03.29/ мэдээлжээ. Халдвар авсан нь батлагдсан 62 настай эмэгтэй нь  Арабын нэгдсэн Эмират улсаас  Новосибирсээр дамжин гуравдугаар сарын 17-нд ирсэн аж. Түүний биеийн байдал дунд зэрэг байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.

Сүүлийн нэг хоногт ОХУ-д COVID-19-ийн 228 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь тус улсын 26 бүс нутгийг хамарч байгааг Шуурхай удирдлагын штабаас мэдээлэлд дурджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн