Бостон Селтикс багийн тоглогч Маркус Смарт бүрэн эдгэрчээ

 Бостон Селтикс багийн тоглогч Маркус Смарт бүрэн эдгэрчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн covid-19-ийн халдвар авсан тамирчид ээлж дараалан эдгэрч байна. Энэ удаад Бостон Селтикс багийн холбон тоглогч Маркус Смартыг бүрэн эдгэрсэн тухай багийнх нь зүгээс өчигдөр/2020.03.29/ мэдэгдлээ. Харин Маркус Смарт өөрийн твиттер хуудаснаа “Коронавирусийн шинжилгээ маань хоёр өдрийн өмнө сөрөг гарсан. Массачусетсийн эрүүл мэндийн албанаас баталсан. Миний төлөө залбирч, зовниж байсан бүх хүмүүст баярлалаа. Би ч гэсэн энэ вирусээр өвчилсөн хүмүүсийн төлөө ингэх болно. Аюулгүй, хамтдаа байж тусгаарлаарай. Хайртай шүү” хэмээжээ.

Маркус Смарт энэ сарын 19-нд шинэ коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж NBA-ийн халдвар авсан 15 хүний нэг болоод байсан билээ. Харин эдгэснээр NBA-ийн эдгэрсэн дөрөв дэх хүн болж байна. Түүний өмнө Юта Жазз багийн тоглогчид болох Руди Гобер, Донован Митчелл болон Детройт Пистонс багийн Кристиан Вуд нар эдгэрсэн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн