Гуравдугаар сарын 15-19-нд тусгай нислэгээр ирсэн иргэдийн ачааг олгоно

 Гуравдугаар сарын 15-19-нд тусгай нислэгээр ирсэн иргэдийн ачааг олгоно

Гуравдугаар сарын 15-наас 19-ний хооронд тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг гэрийнхэнд нь олгоно.

Ингэхдээ ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.

Ачаа олгох хуваарь:

  • 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
  • 2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
  • 2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.

Дээрх дөрвөн нислэгээр ирсэн иргэдийн ачааг 14 хоног тусгаарлан халдваргүйжүүлэлт хийхээр болж, гэр бүлийнхэнд нь олгоогүй байсан юм.

Гуравдугаар сарын 26-ны өдөр болсон Улсын Онцгой комиссын хуралдаанаар ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5.5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс 8 хоногийн дараа шинэ коронавирус илэрсэн тул дээрх дөрвөн нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болгосон юм. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн