БНХАУ-ын иргэд хуурамч баримт бүрдүүлж их хэмжээний мах хил давуулжээ

 БНХАУ-ын иргэд хуурамч баримт бүрдүүлж их хэмжээний мах хил давуулжээ

Засгийн газар мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжийг эрэлхийлж, ОХУ, БНХАУ, Японд мах экспортлох болсон билээ. Стратегийн хүнс болох махаа экспортлохдоо тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж ч байгаа. Үүнтэй зэрэгцээд өмнөд хөршийн иргэд Монголд ирж, мах авч, хадгалах явдал олширсон. Тиймээс тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага хамтран аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүсийн эзэмшлийн агуулахыг шалгаж их хэмжээний мах нөөцөлсөн байсныг ч илрүүлэн хариуцлага тооцож байв.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Эмээлт” болон Налайхын түүхий эд бэлтгэн нийлүүлэх төвийн ойролцоо байрладаг, малын мах бэлтгэж, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн нутгийнхаа иргэдтэй хамтарч хууль бус үйлдэл гаргажээ.

Хоёр улс хилээрээ зорчигч нэвтрүүлэхийг хязгаарлахаас өмнө урд хөршөөс жуулчны, бизнес ангиллын виз авч орж ирсэн иргэд дээрх газруудад байрлалтай үйлдвэрүүдийн хятад, өвөрмонголчуудтай бүлэглэн, мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог зөвшөөрөл, бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Улмаар түүнийгээ ашиглан Монгол Улсаас өмнөд хөрш рүү адуу, ямааны их хэмжээний мах гаргасан аж. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн