АНУ-д халдвар авагсдын тоо 120 мянга давлаа

 АНУ-д халдвар авагсдын тоо 120 мянга давлаа

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 19,302-оор нэмэгдэж нийт халдвартай хүний тоо 120 мянга давжээ. Нас барсан хүмүүсийн тоо 515-аар нэмэгдэж 2,221 болсон бол эдгэрсэн хүний тоо 3,231 болсон байна.

Иймд тус улсын хувьд  коронавирусийн тахлын хамгийн том төв болоод байгаа Нью Йорк мужийн орох, гарах урсгалыг хэсэг хугацаанд бүрэн хаах саналыг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргажээ. Нью-Йорк бол АНУ-ын зүүн бүсийн эдийн засгийн төв, хүн амын 10 хувь, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг бүрдүүлдэг том муж билээ. Тус мужид нийт 53 мянга гаруй хүн халдвар аваад байна.

Түүнчлэн хөрш зэргэлдээ орших Нью Жерси, Коннектикат мужуудыг хэсэгчлэн хаахыг санал болгосон байна. Харин Нью Йорк мужийн захирагч Эндрью Куомо энэ саналыг үр ашиггүй, АНУ-ын үнэт зүйлсийг дорд үзсэн, эмх замбараагүй байдал үүсгэх санал хэмээн эсэргүүцжээ. Мөн Трамп аль нэг мужийг дур мэдэн “хаах” нь хууль эрх зүйн хувьд эргэлзээтэй зүйл хэмээн хэлсэн байна.

Ерөнхийлөгч Трампын хувьд ирэх сарын дунд үеэс эхлэн ард иргэдийг хэвийн амьдралд нь оруулах талаар ярьж байсан ч одоо бол нөхцлө байдал улам хүндэрч байгаа учир цаашид байдлыг харж байж шийдвэр гаргахаа мэдэгдсэн байна.

 Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.