Коронавирусийн гол эх үүсвэр сарьсан багваахай болох нь 96%-иар тогтоогджээ

 Коронавирусийн гол эх үүсвэр сарьсан багваахай болох нь 96%-иар тогтоогджээ

Хүн төрөлхтөнд урд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудын 90 орчим хувийг хамран халдварлаж олон мянган хүний аминд хүрээд байгаа юм. Уг вирусийн эсрэг вакцин болон вирусийн гарал үүслийг тогтоохоор дэлхийн эрдэмтэд хамтран цаг наргүй ажиллаж байгаа ч өнөөдрийг хүртэл бодитой үр дүн гараагүй. Тэгвэл Эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусийн эх үүсвэр нь Сарьсан Багваахай магадлал 96 хувиар тогтоогдсон байна. Сарьсан Багваахайгаас лабораторид ялган авсан генийн кодыг бусад вирусийн кодуудтай харьцуулахад 96 % -иар таарсан байна. Одоогоор судалгаа үргэлжилж байна

Мөн эрдэмтэд Коронавирусийн бүтцийг тодорхойлсон байна. Энэ тодорхойлолтоор уг вирус нь бүтцийн хувьд бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу нь титэм хэлбэртэй эдгээр титмүүд нь хүний эсрүү нэвтэрч орох үед тусалдаг бg цөмдөө мэдээлэл дамжуулагч нуклейн хүчил РНХ агуулсан маш жижиг болох нь тогтоогдсон байна

Коронавирус нь бактериас 100 дахин жижиг бөгөөд ойролцоо диамтер нь 50-200 нано метр. Энэ вирус нь хүний биед нүд ам, хамраар дамжин нэвтрээд амны хөндий, хэл уушги гэдэс бөөр, зүрх гэх мэт эрхтнүүдэд байрладаг байна.

Эх сурвалж www.nature.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн