​Баян-Өлгийгөөс Улаанбаатар руу зугтсан иргэнийг барьж, тусгаарлалтын байранд хүргэжээ

 ​Баян-Өлгийгөөс Улаанбаатар руу зугтсан иргэнийг барьж, тусгаарлалтын байранд хүргэжээ

Баян-Өлгий аймагт тусгаарлалтад байсан нэгэн эмэгтэй өөр хүний паспорт ашиглан тусгаарлалтын байрнаас зугтаж, Улаанбаатар руу нийтийн тээврээр орж ирэх гэж байсныг цагдаа, онцгой байдлын албаныхан замд илрүүлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газар яаралтай тусгаарлах байранд хүргэжээ. Тусгаарлалтад байгаа иргэд иймэрхүү зүй бус үйлдвэл гаргаж, бусдын эрүүл мэндэд аюул занал учруулбал  Зөрчлийн тухай хууль, Гамшгийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг ЭМЯ-наас анхаарууллаа.

Мөн тусгаарлалтад байгаа хүнээс халдвар илэрвэл хамт тусгаарлагдсан иргэнийг дахин 21 хоног тусгаарлана гэдгийг санууллаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн