Шуурхай:Баян-Өлгий аймгаас тусгаарлалтаас зугтсан иргэнийг 22-ын товчоон дээр саатууллаа

 Шуурхай:Баян-Өлгий аймгаас тусгаарлалтаас зугтсан иргэнийг 22-ын товчоон дээр саатууллаа

ШУУД: Баян-Ѳлгий аймгаас Улаанбаатар хот руу ирсэн хот хоорондын автобус дотор коронавирусийн сэжигтэй нэг хүн ирснийг Эмээлт товчоон дээр саатуулаад байна.Тус иргэн нь Казакстан улсаас ирсэн бѳгѳѳд 14 хоногийн тусгаарлалтын хугацаагаа дуусгалгүй ѳѳр хүний нэр дээр онлайнаар тасалбар захиалж, орон нутгийн автобусаар зорчин Улаанбаатар хот руу нэвтэрхийг оролджээ

Sh Beisjan ШУУРХАЙ МЭДЭЭ: Баян-Өлгийд тусгаарлалтад байсан иргэн 30 зорчигчтой автобусаар хот руу ирж яваад саатуулагдлаа
Нийгэм Эрүүл мэнд

Казахстанаас ирээд Баян-Өлгий аймагт гэрээр тусгаарлалтад байсан иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн хот хоорондын автобусанд сууж, хот руу орж ирэх гэж байсан үйлдлийг мэргэжлийн байгууллагынхан таслан зогсоожээ.

Тухайн иргэн нь гэртээ тусгаарлагдаж байгаад хүний бичиг баримтаар онлайнаар билет захиалаад өчигдөр орой Баян-Өлгий аймгаас 30 гаруй зорчигчтой автобусанд сууж нийслэл рүү ирсэн байна. Харин мэдээллийн дагуу Онцгой комиссынхон 22-ийн товчоон дээр саатуулсан байна.

Шуурхай штабын дарга ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “Одоогоор тус иргэний биеийн байдлыг үзэж тусгаарлаад байгаа. Хамт ирсэн зорчигчид болон тухайн иргэний биеийн байдал одоогоор тогтвортой, халуунгүй байна. Энэ хүн Казахстанаас ирсэн. Тусгаарлагдсан 13 дахь хоног дээрээ наашаа гараад иржээ.

Уг эмэгтэй Баян-Өлгий аймагт байхдаа ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч одоо Багабаянд тусгаарлахаар авч явах гэж байна. Мөн хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Автобусанд явсан бусад хүмүүсийг ямар нэг шинж тэмдэг илэрвэл шуурхай ХӨСҮТ-т мэдэгдэх зөвлөмж өгөөд явуулна” гэв.

Эх сурвалж: chek.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн