ОХУ-ын eрөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

 ОХУ-ын eрөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгчөөс “Ковид-19” илэрлээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас Владимир Путин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос коронавирусний халдвар илэрсэн тухай дөнгөж саяхан мэдээллээ.

Түүнд өчигдрөөс эхлэн өндөр халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээнд хамруулсан байна.

“Би олон хүнд тараасан байх магадлалтай учраас өөрийгөө эмчийн хяналтад бүрэн тусгаарлалаа. Кремлийн албаны хүмүүсийг бүгдийг нь шинжилгээнд хамруулах шаардлагатай” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ярьжээ.

Одоогоор Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхийлөгчийн оролцсон бүх арга хэмжээнд ирсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулахаар судалж буй аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн