Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг Арилжааны банкуудад ташуур боллоо

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг Арилжааны банкуудад ташуур боллоо

Монгол Улсын Засгийн Газар, Монгол Банкнаас арилжааны банкин дахь иргэдийн хэрэглээний зээлийг 6-н сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл шинэ коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн орлого буурч байгаа учраас арилжааны банкин дахь хэрэглээний зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг гурван сараар хойшлуулсанюм. Гэтэл шийдвэр гаргаад 14-н хоногийн хугацаа өнгөрч байхад өнөөдрийг хүртэл нэг ч арилжааны банк зээлдэгч нарынхаа зээлийн хүү, үндсэн зээл төлөлтийг хойшлуулах талаар ямарч алхам хийгээгүй.

Монгол улсын засгийн газар, Монгол Банкны шийдвэрийг үл тоож монголын ард түмэнд энэ хүнд цаг үед хүний сэтгэлээр хандаж байсан гэж хэлж болно. Харин өнөөдөр ерөнхий сайд У. Хүрэлсүх Нийт Ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх үеэрээ эх оронч сэтгэлгүй хандаж энэ хүнд цаг үед төр засгийн шийдвэрийг дагахгүй байгаа арилжааны банкны асуудалд цаашид анхаарал хандуулна.

Ер нь засгийн газар цаашид ч шийдвэр хэрэгжүүлэхгүй байгаа зарим арилжааны банкуудын эрүүл мэндэд нөлөөлөх ч нөхцөл байдалд хүргэж магадгүй  гэсэн үгийг хэлсэн.

Ерөнхий сайдын хэлсэн үг Монголын Арилжааны банкуудад ташуур болж өнөө оройноос эхлэн хэд хэдэн банкууд иргэдийн хэрэглээний зээл болон зээлийн хүүг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ. Одоогийн байдлаар ХААН, ГОЛОМТ, Төрийн банкууд албан ёсны мэдэгдэл гаргаж иргэдийн хэрэглээний зээлийг хойшлуулах хүсэлтийг хүлээж авч эхэлснээ өөрсдийнхөө цахим хуудсаар дамжуулан дөнгөж сая мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн