Энэ өдөр Дэлхийн түүхэнд 03-27

 Энэ өдөр Дэлхийн түүхэнд 03-27

1513 оны энэ өдөр Испанийн аялагч Хуан Понсе де Леон Флоридаг нээжээ.

1794 оны энэ өдөр АНУ-ын Усан цэргийн флот байгуулагджээ.

1845 оны энэ өдөр Германы эрдэмтэн, анхны Нобелийн шагналт физикч, Вильгельм Конрад Рентген төржээ.

1854 оны энэ өдөр Англи болон Франц улс Орост дайн зарлаж, Крымийн дайн шинэ үе шатанд оржээ.

1855 оны энэ өдөр АНУ керосин гарган авчээ.

1898 оны энэ өдөр Орос гүрэн Хятадтай Алд Дорнод болон Порт-Артурыг түрээслэх тухай гэрээ байгуулжээ.

1914 оны энэ өдөр Бельгийн эмнэлэгт анх удаа цус сэлбэх эмчилгээ хийгджээ

1918 оны энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Молдав улс  Румыны вант улсын бүрэлдэхүүнд оржээ.

1928 оны энэ өдөр Голландад анхны хөл бөмбөгийн сэдэвтэй  шуудангийн марк гарчээ.

1933 оны энэ өдөр Япон улс Үндэстнүүдийн Лигээс гарчээ.

1944 оны энэ өдөр Зөвлөлтийн улаан арми Румыны хийл руу оржээ.

1945 оны энэ өдөр Аргентин улс Герман болон Япон улсад дайн зарлажээ.

1962 оны энэ өдөр ЮНЕСКО  Олон улсын Театрын өдөр болгох тогтоол гаргажээ.

1963 оны энэ өдөр Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч Квентин Тарантино төржээ.

1964 оны энэ өдөр  Аляскад газар хөдөлж 118 хүн амь үрэгджээ.

1964 оны энэ өдөр Кипр дэх Грек болон Турк үндэстнүүдийн хооронд  мөргөлдөөн гарахаас сэргийлэн  НҮБ-ын энхийн хүчин тус улсад  байрлажээ  

1968 оны энэ өдөр сансрын анхны нисгэгч Юрий Гагарин сургуулилтын нислэг хийж байгаад осолдон нас баржээ.

1977 оны энэ өдөр Тенерифийн (Канарын арал) онгоцны буудлаас хөөрч байсан  хоёр “Боинг 747” онгоц мөргөлдөн 582 хүн амь үрэгджээ. Эл аймшигт явдал агаарын ослын түүхэнд хамгийн том бөгөөд олон тооны хохирогчтой гэж тооцогддог аж.  

1978 оны энэ өдөр алдарт хөгжимчин Мстислав Ростроповичийг ЗХУ-ын  харьяаллаас хассаны дараа Хөгжмийн зохиолчдын хорооны гишүүнээс хөөжээ.

1980 оны энэ өдөр ах дүү Хантууд мөнгөний зах зээлийг эзлэх гэсэн оролдлого мөнгөний үнийг огцом бууруулснаас болж худалдааны зах зээл сандралд оржээ. Дэлхийн эдийн засгийн түүхэнд энэ өдрийг Мөнгөн өдөр гэдэг.

1986 оны энэ өдөр  Мельбурн хотын Цагдаагийн Ерөнхий газрын дэргэд бөмбөг дэлбэрч нэг хүн амь үрэгдэж, 21 хүн шархаджээ.

1990 оны энэ өдөр Лондон хотын Бейкер-стрит гудамжинд  Шерлок Холмсын музей нээгджээ.

1998 оны энэ өдөр НАТО Албан-Югославын хил дээр Албаын хилийн цэрэг  байлдааны сургуулилт хийж эхэлснийг мэдэгджээ.

2014 – Филиппин улс Исламын эсэргүүцлийн хамгийн том “Морог чөлөөлөх исламын арми” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулснаар олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнд цэг тавьжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн