УИХ-ын гишүүн Л.Болд болон түүний эхнэр, хүүхдээс коронавирус илрээгүй

 УИХ-ын гишүүн Л.Болд болон түүний эхнэр, хүүхдээс коронавирус илрээгүй

УОК-ийн Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийж, ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 2-4-нд Япон, БНСУ руу дахин тусгай үүргийн онгоц нисгэж, нийт гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ татан авна хэмээн мэдээлсэн. Мөн Герман, Турк улсууд онгоц хүлээж авахгүй гэсэн учир тэдгээр улсууд руу онгоц нисгэх боломжгүй болсныг ч хэлсэн билээ.

Гэвч гадаад улсуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байх зуурт манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Монгол Улсад бүртгэгдсэн 11 тохиолдол бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөж ирсэн. Тэр тусмаа Европын орнуудаас. 

Анх удаа тусгай үүргийн онгоц нисгэх болсон зориулалт нь “хүндэтгэх шалтгаантай” буюу гадаадад эмчилгээнд явсан иргэд, хичээл сургууль нь цуцлагдаж, дотуур байрнаасаа хөөгдсөн оюутнуудаа авчирах ёстой гэж мэдээлсэн. Улсын онцгой комиссоос. Гэвч тусгаарлагдсан иргэдийн дотор олны танил, нэр нөлөөтэй эрхмүүд, УИХ-ын гишүүдийн нэр сонсогдож эхэлсэн бөгөөд зарим нэгээс нь коронавирус илэрсэн гэх мэдээлэл ч байна.

Өчигдөр тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болдын эхнэр, хүүхдээс коронавирус илэрсэн тухай нийгмийн сүлжээгээр хальт цухалзаад өнгөрөв. Мань хүн энэ сарын 16-нд Берлин-Москвагийн чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн А.Ундраа, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хамт тусгаарлалтад байгаа тухай өмнө мэдээлсэн.

Гэвч сүүлийн үед УИХ-ын гишүүн Б-гээс коронавирус илэрлээ гэх мэдээлэл цахим орчинд тархсан. УИХ-ын гишүүн Л.Болдтой холбогдож ярилцхад. ‘Л.Болд: Миний даралт өссөн учир ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Надаас коронавирусын шинжилгээг хоёр удаа авсан, хоёулаа сөрөг гарсан’ гэжээ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн