“Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнээс коронавирус илрээгүй”

 “Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнээс коронавирус илрээгүй”

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.27/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр “Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 96 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Мөн бусад шинжилгээ үргэлжилж байна. 

Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцод шинэ коронавирус илрээгүй.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад шинэ коронавирус илрээгүй. 

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар, Стамбул-Улаанбаатар гэсэн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг дэс дараатай шинжилгээнд хамруулж байна. Одоо Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 100 гаруй хүний шинжилгээний хариу хийгдэж байна.

2020 оны гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлоос шинэ коронавирус илрээгүй” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн