ОНЦГОЙ КОМИСС: Тусгаарлалтад байлгах хугацааг 21 хоног болголоо

Улсын Онцгой комисс хуралдаж байна. Онцгой комисс дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл, 3-нд Токио руу тусгай үүргийн нислэг илгээж, монгол иргэдээ авчрах ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Чартерт ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явах аж.
Мөн Монголд тусгаарлалтын байранд байлгах хугацааг 21 хоног болгож, сунгалаа. Ингэхдээ олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5,5-19 хоног байгааг үндэслэв.
Бусад асуудлыг хуралдааны дараагаар мэдээлэл өгнө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.