Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд Сөүл, Токио руу гурван удаагийн нислэг үйлдэнэ

 Дөрөвдүгээр сарын 2, 3, 4-нд Сөүл, Токио руу гурван удаагийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. /2020.03.26/

ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Эхний таван удаагийн нислэгээс хойш 10 гаруй хоног өнгөрч байна. Дэлхийд тархан суурьшсан 4885 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Өнөөдөр Австралийн Засгийн газраас Монгол Улсад суугаа зургаан иргэнээ татаж авсан.  Мөн БНСУ-ын хүсэлтээ гарган энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр 200 орчим солонгос иргэнийг татан авах гэж байна. 

2020 оны гуравдугаар сарын 28-нд ОХУ-аас иргэдээ татах үйл ажиллагааг зогсооно. 

Ойрын хугацаанд гурван удаагийн нислэг хийж, 750 гаруй иргэнээ татаж авна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өглөөний 08:00 цагт БНСУ-ын Сөүл хот руу, дөрөвдүгээр сарын 3-нд Япон улсын Токио  хот руу, дөрөвдүгээр сарын 4-ны өглөөний 08:30 цагт дахин Сөүл хот руу ниснэ” гэв. 

БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-д олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор гуравдугаар сарын 20-25-нд цахим судалгаа явуулсан. Энэхүү судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байсан ба ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт уламжилжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн