COVID-19: Испани улс ОНЦ БАЙДАЛ зарлалаа

 COVID-19: Испани улс ОНЦ БАЙДАЛ зарлалаа

Испанийн Засгийн газар хуралдаанаар онц байдал зарлах шийд гаргасан байна. Онц байдлын дэглэм ирэх дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хүчинтэй байх аж.

“Өвчин маш хурдан хугацаанд хүрээгээ тэлж байна. Энэ вирусээс сэргийлэх цор ганц арга зам бол нийгмээрээ тусгаарлагдах явдал” гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ярьжээ.

Хэдийгээр Засгийн газрын зүгээс хорио цээрийн дэглэм зөрчвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж мэдэгдсэн ч олон нийт үүнийг дагаж мөрдөхгүй байгаа тухай CNN агентлаг мэдээлсэн юм. 

Испани улсад 24 цагийн дотор 738 өвчтөн нас бар барснаар нийт амиа алдсан хүний тоо 3434-т хүрсэн байна.

Ингэснээр тус улс нас барсан хүний тоогоор БНХАУ-ыг ардаа орхиж Италийн дараа орж байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн