Нэг хүнийг эмчлэхэд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна

 Нэг хүнийг эмчлэхэд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэх үеэр Монгол Улсад дээрх вирусний 11 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатарын тусгай нилсэгээр ирсэн 220 хүний шинжилгээ хийхэд нэг монгол иргэнээс коронавирусний халдварын тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна. Өчигдөр коронавирусний сэжигтэй нэг иргэнийг тусгаарлан, эмчийн хяналтад оруулсан” гэв. 

Мөн тэрбээр “Нэг хүнийг эмчлэхэд эмч, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэлтэйгээ нийлээд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байна. Учир нь манай нэг баг л сувилагч, асрагч, үйлчлэгч, эмч нарын долоон хүний бүрэлдэхүүн ажилладаг. Нэг хоногт тухайн өвчтөн дээр эмч, сувилагч хэдэн ч удаа орж, гарах шаардлага тулгарч болно. Тухайн хүний биеийн байдлаас шалтгаалж, эмчилгээ хийх, өвчтөнөө эргэх хугацаа харилцан адилгүй байдаг” гэв.

Өмнө нь  PCR буюу лабораторийн нарийн шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулдаг тухай мэдээлж байсан билээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн