Улсын Онцгой комисс хуралдаан зарлалаа

 Улсын Онцгой комисс хуралдаан зарлалаа

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар Шуурхай хуралдаан зарлалаа. Хуралдаанаар коронавирусний халдвар, тархалт, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэнэ. 

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэх үеэр Монгол Улсад дээрх вирусний 11 дэх тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн юм.

“Истанбул-Улаанбаатарын тусгай нилсэгээр ирсэн 220 хүний шинжилгээ хийхэд нэг монгол иргэнээс коронавирусний халдварын тохиолдол илэрсэн” гэж ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ярьсан юм.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна. Өчигдөр коронавирусний сэжигтэй нэг иргэнийг тусгаарлан, эмчийн хяналтад оруулжээ.

Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 10 нь гаднын улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн, нэг нь халдвартай гадаадын иргэн байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн