ДЭМБ: Халдварыг таслан зогсоохын тулд дагаж, мөрдөх ЗУРГААН ЗӨВЛӨМЖ

 ДЭМБ: Халдварыг таслан зогсоохын тулд дагаж, мөрдөх ЗУРГААН ЗӨВЛӨМЖ

ДЭМБ-ын ажилтны өгч буй мэдээллээр сүүлийн 24 цагийн байдлаар уг вирусний халдварын нийт тохиолдол  416 686, нийт нас баралт 18 589 байна. Дэлхий дахинд сүүлийн гурав хоногт халдварын тохиолдлын тоо 121 мянгаар нэмэгдсэн бол Европын бүсэд долоо хоногт гурав дахин, АНУ-д 12 дахин нэмэгдэж, дэгдэлтийн цөм болоод байна.

Итали,  Испани  улс нас баралтын тоогоор БНХАУ-ын дараагаар орж байна. Номхон далайн баруун бүсэд нөхцөл байдал харьцангуй сайжирч, тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт 5900-гаар буюу зургаан хувиар нэмэгдсэн нь хариу арга хэмжээг цаг алдалгүй авснаар тархалтыг хязгаарлах боломжтойг харуулж байна. Уг халдвар гуравхан сарын хугацаанд дэлхийн бараг бүх улс нутаг дэвсгэрт тархаж, 18 мянга гаруй хүнй аминд хүрсэн аюултай вирус юм.

Ихэнх орон хатуу хорио цээрийн арга хэмжээ авч, хоёр дахь боломжийг гаргаж байна.

ДЭМБ-аас  сар гаруйн өмнөөс  хязгаарлах боломж байна, улам л хумигдаж байгааг анхааруулж байсан. Одоо ч гэсэн энэ өвчнийг хязгаарлах боломж байсаар байна.

ДЭМБ-аас улс орнуудад дараах зургаан зөвлөмжийг өгч байна.

  • Эрүүл мэндийн ажилтныг сургаж, бэлтгэх
  • Сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх
  • Лабораторийн оношилгооны бэлэн байдлыг хангах. Тэдгээр сэжигтэй тохиолдлууд, хавьтлуудыг оношлох
  • Эмнэлэг болон тусгаарлах, ажиглах байрнуудын тооцоог хийж бэлэн байдлыг хангах
  • Хавьтлыг хэрхэн тусгаарлах, ажиглах талаар төлөвлөгөө, журам заавар гаргах
  • Эрүүл мэндийн салбар дангаараа хийж гүйцэтгэх боломжгүй ажил учраас салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатай байна.

Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах хоног дунджаар  4.8 хоног, өвчний нууц үе дунджаар 6 хоног, эмнэлгийн тусламж авах хүртэлх хоног 3 хоног байгаа.  Гурван тохиолдлын судалгаа хийж байх явцад цаанаа 36 болж нэмэгдэх аюултай байна гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн