Б.Амархүүг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна

 Б.Амархүүг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм. 

Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Тэгвэл Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг өчигдөр /2020.03.25/хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Өнөөдрийн байдлаар түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулаад байна. Шүүхийн тогтоол албажиж гарсаны дараа хорих ангид хуваарилж, ялыг нь эдлүүлэх талаар эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн