Шүүхээс дөрвөн жилийн ял авсан Ц.Сандуй БАТЛАН ДААЛТААР гарчээ

 Шүүхээс дөрвөн жилийн ял авсан Ц.Сандуй БАТЛАН ДААЛТААР гарчээ

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдөр болсон билээ.

Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргаад байсан юм. 

Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт /2020.03.24/ Ц.Сандуй батлан даалтаар суллагдсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ц.Сандуй батлан даалтад гарсан нь үнэн. Харин А.Ганбаатарыг үргэлжлүүлэн хорьж байгаа болно” гэх тайлбарыг өглөө. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.