Оксфордын Эрдэмтэн Сунетра Гупта: Коронавирусийн халдвар ирэх 6-р сард дээд цэгтээ хүрнэ

 Оксфордын Эрдэмтэн Сунетра Гупта: Коронавирусийн халдвар ирэх 6-р сард дээд цэгтээ хүрнэ

photo (c) John Cairns

Коронавирусийн улмаас нас баралтын тоог бууруулах зорилгоор Оксфордын их сургуулийн тархвар судлаач профессор Нил Фергюсоноор удирдуулсан эрдэмтэд хамтран судалгаа хийснээ танилцууллаа

Уг судалгаагаар хамгийн ноцтой зүйл нь коронавирусийн эсрэг дэлхий нийтээрээ шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол ирэх 6-р сард халдвар дээд цэгтээ хүрнэ. Мөн зөвхөн америк тивд л гэхэд 2.2 сая хүн нас барна гэж тооцоолжээ.

Профессор Гупта нь Оксфордын их сургуулийн судлаачдын багийг удирдан зохион байгуулж, судалгаагаар вирус нь сэжигтснээс дор хаяж нэг сарын хугацаанд нууц байдлаар тархссан гэсэн дүгнэлт хийснээр Их Британид амьдардаг хүмүүсийн тал хувь нь аль хэдийн халдвар авсан гэх таамаглалыг гаргажээ.

Мөн АНУ-д маш олон хүн халдвар авсан байж болзошгүй тул нөхцөл байдал хүндрэнэ гэж таамгалаж байгаа юм. .

Оксфордын судалгаа нь Их Британи, Итали улсын жишээн нь суурилсан учраас коронавирус нь дархлаа султай, архаг хууч өвчтэй хүмүүст хүндээр хүрч цаашлаад амь насанд нь аюул учруулж байгааг тогтоожээ.

Эрдэмтэдийн гаргасан судалгааны тайланд хамгийн анхаарал татсан нь зүйл нь коронавирусээр олон хүн өвчлөх тусам дархлаа тогтож цаашид халдварын тархалт зогсоно гэж үзсэн байна.

Оксфордын бүлэг түүнчлэн Кембридж, Кентийн их сургуулийн судлаачидтай хамтран энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын хүн амд тархаж байгаа коронавирусийн үечлэлийг судалж дарааллыг дахин тогтоох судалгааны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Профессор хэлэхдээ: Бид тархалтын тархалт ямар шатанд байгааг үнэлэхийн тулд нян судлалын шинжилгээг нэн даруй хийх шаардлагатай байна.

Бусад нэр хүнд бүхий анагаах ухааны мэргэжилтнүүд COVID-19-тэй тэмцэхэд хамтарч үр дүнтэй судалгаа хийж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр вирусийн тархалтыг зогсоох ёстой гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: www.dailywire.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн