ЭМЯ: Өвчтөнүүдийг эмнэлгээс гарсан мэтээр ТАШАА МЭДЭЭЛЭЛ цацаж байна

 ЭМЯ: Өвчтөнүүдийг эмнэлгээс гарсан мэтээр ТАШАА МЭДЭЭЛЭЛ цацаж байна

Зарим хэвлэл болон олон нийтийн сүлжээнд коронавирусний эмчилгээ, авч буй арга хэмжээтэй холбоотой ташаа мэдээлэл нийтлэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд үгээ хэлээгүй байхад эдгэрээд эмнэлгээс гарч буй мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна.

Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байна уу.

Бид ард иргэддээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай хүргэж байх болно.

Худал мэдээлэл:

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн